Wednesday, October 6, 2010

Тархи, зүрх судасны өвчиний үүсэх 3 шат

Тархи, зүрх судасны өвчиний үүсэх 3 шат

Нэгдүгээр шат:
Цусан дах өөхний хэмжээ ихсэх болон даралт ихсэх, цус өтгөрөх зэрэг нь хүний биеийн судас болон зүрхний үйл ажиллагааны доголдсоныг илэрхийлэх гол шинж тэмдэгүүд бөгөөд  тархи, зүрх судасны өвчиний нэгдүгээр шат юм. Аль нэг шинж тэмдэг нь илэрсэн тохиолдолд нөгөө хоёр нь бас илрэх магадлал маш өндөр байдаг.

Хоёрдугаар шат:
Артерын судасны хатуурал болон судас бөглөрөх.
Нэгдүгээр шатны шинж тэмдэг илэрдэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавихгүй, зохих эмчилгээг хийлгэхгүй байвал 1-3 жилийн дотор артерын судасны хатуурал болон су
дас бөглөрөх шинж тэмдэг илрэх аюултай. Энэ бол даруй хоёрдугаар шатандаа орсоны илрэл юм.
Гуравдугаар шат:
Зүрхний титэм судасны өвчин болон тархинд цус харвах.
Энэ 2 бол тархи, зүрх судасны өвчтөнүүдийн хамгийн хүнд, ноцтой илрэл юм. Энэ шатандаа орсон өвчтөнүүдийн 80-90% нь үхлийн аюулд өртдөг. Иймээс тархи, зүрх судасны өвчинөөс цаг алдалгүй урьдчилан сэргийлэх нь нэн чухал.

No comments:

Post a Comment