Tuesday, October 5, 2010

Зүрх судас ба цусны эргэлтийн тогтолцооны эмгэгүүд ба үүсэх шалтгаан

Зүрх судас ба

цусны эргэлтийн тогтолцооны эмгэгүүд

Цус ба цусны эргэлтийн тогтолцоо

Цус

Цус нь биеийн эд эс бүрт шаардлагатай хүчилтөрөгч, тэжээлийн бодис, дайврын гармон, шингэнийг хүргэж өгч, биеэс гадагшлах, шаардлагатай болсон бодисуудыг ялгарахад нь гадагш зөөвөрлөдөг чухал эрхтэн юм. Цус нь: цагаан эс, улаан бөөм, уургийн бодис агуулсан сийвэнгийн бүрдлээс тогтоно.

Цусны үүрэг

Улаан бөөм бүх биед хүчилтөрөгч зөөвөрлөж тараадаг бол сийвэн нь уураг, эсрэг биет болон бүлэгнүүлэгч хүчин зүйлсийг тээж бүх биеийг эрчим хүчээр хангаж байдаг. Харин цагаан бөөм өвчний эсрэг хамгаалах механизм болж өгдөг бол ялтсан эс нь цус гоожилтыг зогсоох үүрэгтэй. Цус нь мөн хаягдал хэрэгцээгүй бодисыг биенээс ялган зайлуулдаг. Эдгээр нь дээд зэргээр боловсорч хөгжсөн хамгаалалтын болон тээгч тогтолцоо бөгөөд амь насыг аварч амьдрал бэлэглэж байдаг.
Зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан таны цус юм.

Таны хоол хүнсэнд ихээр агуулагдаж буй өөх тосноос шалтгаалж цус өтгөрч, өөхлөх ба улмаар үүргээ биелүүлж чадахгүйд хүрч, эд эрхтэн тэжээлээр дутагдан ажиллах чадвараа алдан өвчилж эхэлдэг. Таны цус эрүүл байвал та эрүүл байх бөгөөд цус бохирдон өтгөрөх үндсэн 3 шалтгаан бий.

1.       Хоол хүнснээс шалтгаалан таны цусан дахь өөх тосны (ханасан тосны хүчлийн) хэмжээ ихэссэнээр цус нь урсгалынхаа явцад таны судасны хананд өөх тосыг наан өнгөрөх ба улмаар судсыг бөглөсөнөөр цусны урсах тоо хэмжээг багасгадаг байна.

2.       Хөгшрөлтөөс шалтгаалан цус аяндаа өтгөрч эхлэх ба энэ үед цус нь чөлөөтэй урсах чадвараа алдан бүлэгнэж судсыг бөглөж эхэлдэг байна.

3.       Таны амьдрах орчин, амьдралын хорт зуршилаас шалтгаалан цус бохирдсноос цус өөрийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ.


Нэг үгээр хэлбэл цусанд агуулагдах өөх тосны хэмжээ ихсэх болон хөгшрөлтийн улмаас цус өтгөрсөнөөр судсыг бөглөж эхэлдэг байна.
 
 Судас хатуурч, нарийсах байдлыг зургаар үзүүлэв.
 
 Судас хатуурах (судасны хананы дотор талд давхар өөхөн давхарга үүссэнээс судас агших тэлэх чадвараа алдахыг судас хатуурах гэнэ) эмгэгийг судас нарийсах (судасны дотор хананд өөхөн давхарга үүссэнээс судасны дотор хөндийд цус урсах зай багасан нарийсахыг хэлнэ),  судас өөхлөх (судасны дотор далд өөхөн давхарга үүсэх) гэх мэтээр нэрлэдэг.

Судасны хатуурлаас шалтгаалах эмгэгүүд:

Судас хатуурах буюу өвчин буюу Атеросклероз

  Тараагуур судас хатууран тэлэгдэх болон агших чанар нь муудсанаас болж бусад эрхтэнүүд (тархи, зүрх, бөөр гэх мэт) цусан хангамжаар дутагдаж, ажиллагаа нь алдагдах өвчнийг судас хатуурах өвчин гэнэ.
  Судасны хатуурлыг (судасны дотор хананд давхар өөхөн давхрага үүссэнээр судас тэлэх, агших чадвараа алдах), судас нарийсах (судасны дотор хананд наалдсан өөхөн давхарга нэмэгдсэнээр судасны хөндий нарийсч түүгээр дамжин өнгөрөх цусны урсгалыг саатуулах буюу урсах цусны тоо хэмжээг багасгадаг), судас өөхлөх (судасны дотор ханан дахь өөхөн давхрага үүссэн) гэх мэтээр нэрлэдэг байна.
 

 Даралт ихсэх өвчин /гипертензи/
 
Судас хатуурах эмгэгийн улмаас цуснаас судасны хананд үзүүлж байгаа даралтын улмаас биед илрэх зовиурыг Артерын даралт ихсэх өвчин гэнэ. Артерын даралт нь өөрөө зүрхний титэм судасны хатуурал, харвалтын эрсдэлтэй хүчин зүйл болдог.

 Хуян хөөрөх ба тархины цусан хангамжийн дутагдал

Тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч нарийсах нь хуян хөөрөх эмгэг шинжээр илрэх бөгөөд улмаар тархины цусан хангамжийн дутагдлын гол шалтгаан болдог. энэхүү эмгэгийн үед тархи руу урсах цусны тоо хэмжээ багассанаар тархины артерын тараагуур хялгасан судсууд унах (үхжих) бөгөөд улмаар мэдрэлийн үйл ажиллагаа алдагдан, цус харвалтын шалтгаан болдог.

 Хараа болон сонсголын эрхтэний эмгэг
 
Хараа болон сонсголын эрхтэнийг цусаар хангаж байдаг судасны нарийслын улмаас хараа болон сонсголын эрхтний үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Өндөр настай хүмүүст ойрын хараа мууах зэрэг эмгэгүүд үүсдэг нь тухайн хүний хөгшрөлтөөс шалтгаалж цус өтгөрч байгаатай холбоотой юм.

Зүрхний шигдээс, ишеми

     Титэм артерийн нарийслаас үүссэн өвчний үед зүрхний
булчин хүчилтөрөгч болон цусан хангамжийн дутагдалд ордог. Энэ дутагдал удаан үргэлжилвэл зүрхний булчингийн үхжил /шигдээс/, хэм алдалт, зүрхний дутагдал, гэнэтийн нас баралтын шалтгаан нь болно. Зүрхний булчинд цус дутагдахад цээжээр хатгуулж өвддөг. Энэ өвдөлтийг бах гэнэ.
 
Таны цус өтгөн байх нь зүрхний булчингын үйл ажиллагаанд нөлөөлж Зүрхний булчин сулрах (хэм алдах), булчин томрох буюу зузаарах, гэх мэт эмгэгүүд үүсдэг.
      Хүний бие нь судсан хэлхээс байх эдгээр судсууд нэг болон хэд хэдэн газар зэрэг хатуурч бөглөрснөөс хүний биед цусан хангамжийн дутагдал, эмгэг  өвчин үүсэх шалтгаан болдог.
  
     
Та үүсээд байгаа эмгэг зовиураа арилгах уу?
     Эсвэл эмгэг үүсгээд байгаа шалтгааныг арилгах уу? 

 

No comments:

Post a Comment