Био анагаах ухаан ба амьдралын орчил
Өнөөдөр дэлхий дээр Европын (600 жилийн настай) болон Дорнын уламжлалт анагаах ухаан (5000 жилийн настай) орших бөгөөд энэ хоёр анагаах ухааны ололтой тал дээр үндэслэн шинээр гарч ирсэн анагаах ухаан нь Био Анагаах ухаан юм.
Нарны аймгийн олон гариг дотроос амьд биет оршин байх гариг нь зөвхөн дэлхий билээ. Дэлхийн амьтны аймгаас эрүүл саруул, оюун ухаантай амьтан бол ХҮН юм.
ХҮН бол баян ядуу, эр эм, хөгшин залуу, арьс өнгө, шашин шүтлэг хамаарахгүйгээр эрүүл аж төрөх тал дээрээ адил оршдог. Эрүүл амьдрахуйг хангах зүйл нь Ангаах ухаан хэмээх Шинжлэх ухаан юм. Шинжлэх ухааны ололтын хэрээр мэдлэг өргөжин түгээгдэж байдаг бөгөөд 17-р зуун техникийн зуун, 18-р зуун физикийн зуун, 19-р зуун химийн зуун байсан бол хамгийн сүүлийн ололт нь Биологийн нээлтүүд буюу биологийн зуун ажээ.
Биологийн шинжлэх ухааны ололт амжилтын үр дүнд 20-р зууны сүүлчээр хүн өөрийнхөө бүтцийг олж нээсэн. Ингэснээр дэлхий хэмээх гариг дээр эс бий учраас амьдрал оршин тогтнодог гэж үзсэн байна.
Энэ дэлхийд амьд гэж нэрлэгддэг бүх л махбодиудыг бүрдүүлдэг анхдагч зүйл нь ЭС ажээ. Амьд биетүүдийг нэг эст, олон эст амьтан гэж ангилдаг. Эсээс эд үүсч эдээс эрхтэн, эрхтэнгээс тогтолцоо, тогтолцооноос махбодь үүсэх ба махбодийг хэлбэр дүрсээр нь хүн, адгуус, шувуу гэх мэтээр ангилан нэрлэдэг. Олон эст амьтан дотроос хамгийн олон эстэй төгс төгөлдөр нь хүн бөгөөд ДЭМБ-ын хавдрын эмч нарт зориулсан нэгэн дугаарт хүн бол 50 тэрбум 600 сая эснээс тогтдог хэмээжээ.
Хүний эдгээр эсүүд нь өөр хоорондоо харилцан адилгүй, тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг байна. Хүний амьдралын 24 цагийн хугацаанд 25 сая эс үхэж, 25 сая эс шинээр бий болох ба энэ процессыг амьдрал гэж нэрлэдэг байна.
Эсийн шууд ба шууд бус хуваагдлын үр дүнд эдүүд бий болдог. Эдгээр нь эрхтэнг бий болгодог. Зүрх, Элэг, Бөөр, Ходоод, Уушиг гэх 5 эрхтэнг бие махбодийн 5 гол эрхтэн буюу 5 цул гэж нэрлэдэг. Эдгээр эрхтэнүүд нь өөрсдийн дагалдах эрхтэнүүдтэйгээ харилцан уялдан холбогдсоноор бидний нэрлэж заншсан тогтолцоо буюу системийг үүсгэдэг. Үүнийг Европ АУ-д эрхтэн тогтолцоо гэнэ. Үүний уялдаа хамаарлыг мөн амьдрал гэж нэрлэнэ. Хэрэв эдгээр 5 эрхтэн тогтолцооны хамт хэвийн ажиллаж байвал хүн эрүүл саруул байх ба хэвийн оршин тогтнож чадахгүй байгааг өвчин гэнэ.
Био АУ-д амьдрал гэдэг нь “-Идэж уухыг хэлнэ” гэжээ. Эсээс эд, эдээс эрхтэн, эрхтэнгээс тогтолцоо, тогтолцооноос амьдрал бий болох процесс өрнөж байхын тулд хэрэгтэй хүчин зүйл нь ШУ-ы хэлээр бол бодисын солилцоо буюу бидний нэрлэдэгээр хоол хүнс хэрэглэх юм. Амьд бие махбодь хоол тэжээлгүйгээр амьдрахгүй. Эс хуваагдах үйл явцын гол тэжээл нь органик химийн бодис юм. Энэ нь хоол хүнсэнд байдаг.
Амьдралын орчил
Хүн хоол хүнс хэрэглэснээр хоол нь ходоодонд боловсрогдож, хүний биед зайлшгүй хэрэгтэй амин хүчил, эрдэс бодис болон задрах бөгөөд энэ нь цусны эргэлтийн тогтолцоогоор дамжин хүний бие махбодийн анхдагч нэгж болох эсэд тэжээл болон хүрдэг байна. Ийнхүү эс нь тэжээгдэн хуваагдах явцдаа эдийг бүрэлдүүлэх бөгөөд эдээс эрхтэн, эрхтэнгээс тогтолцоо, тогтолцооноос махбодь буюу хүн бий болдог ажээ.
Хүн амьдрахын тулд хоол хүнс хэрэглэх нь зөвхөн ходоодоо цатгаж буй хэрэг биш бөгөөд үнэн чанартаа өөрийнхөө эрүүл амьдралыг хангаж буй хэрэг юм. Энэ бол амьдрал буюу амьдралын орчил билээ.
Биеийг хямрааж зовоогоод байдаг өвчин эмгэг
хаанаас бий болдог вэ?
Хүн нь хоол хүнсэндээ ургамал, амьтан (био-хүнс) хэрэглэдэг. Эндээс ирэх шимт бодисоор хоол боловсруулах тогтолцоо ажиллаж, ходоод нь биед хэрэгтэй шимт бодисыг ялгаж цусанд шингээх ба цус нь тухайн бодисыг цусны эргэлтийн тогтолцоо буюу судсаар дамжин урсах явцдаа эсэд тэжээл болгон хүргэдэг. Эс нь тухайн бодисоор тэжээл аван хуваагдах явцад эд бүрэлдэн бий болж улмаар эрхтэн нь биед хэрэгтэй өөр бодисыг ялгаруулна. Ингэж бодис бие биедээ харилцан шилжих процесс хэвийн явагдаж химийн бодисууд шаардлагатай тоо хэмжээгээр үүсч байвал ХҮН эрүүл байх ба аль нэг талдаа доголдол гарвал өвчин болдог. Үүнийг бодисын солилцооны хямрал буюу өвчин гэнэ. Өөрөө хэлбэл эрхтэн нь эрхтэн байж чадахаа болино. Ялангуяа хоол хүнсэнд агуулагдах өөх тос, нүүрс ус, уураг гурав бие хямраагч гол болдог ажээ.
Эдгээр гурван бодис нь С – нүүрстөрөгч, Н – устөрөгч гэх ижил бүтэцтэй боловч нэгдэх байдлаараа өөр өөр байдаг. Дээрх гурван бодисыг хүний бие гаднаас зайлшгүй авч байх шаардлагатай бөгөөд зохистой хэмжээгээр авбал эдгээр гурван бодис нь хоорондоо харилцан шилжсэний улмаас эмгэг өөрчлөлтүүд гарч байдаг.
Хүн нийгэмших үеэс эхлэн ХҮН хэмээх нэрийг авчээ. Энэ үед хүн нэг бол насныхаа жамаар үхдэг, нөгөө бол аль нэг араатан амьтны хоол болох эсвэл байгалийн гамшиг гэх мэт 2 шалтгаанаар л хорвоог орхидог байжээ. Гэтэл нийгэм хөгжих тусмаа хүний аминд халтай олон янзын өвчин гарч эхэлсэн байна. Одоо ч өдөр тутам шинэ шинэ өвчин гарсаар байна. 30 жилийн өмнө ДОХ-ыг, 6 жилийн өмнө Шувууны ханиадыг, 2 жилийн өмнө А хүрээний N1H1 ханиад гэж мэддэггүй байлаа.
ДЭМБ-аас амь насанд халтай өвчний судалгааг орон орноор гаргадаг бөгөөд Монгол орны хувьд гол зонхилох өвчин: 1. Амьсгалын замын эмгэг
2. Хоол шингээх эрхтэний эмгэг
3. Шээс бэлгийн тогтолцооны эмгэг
4. Цусны эргэлтийн тогтолцооны эмгэг
5. Бэртэл хордлого бусад
зэрэг өвчнүүд тэргүүлэх байр эзэлж байгаа бол нас баралтын хувьд:
1. Цусны эргэлтийн тогтолцооны эмгэг
2. Хавдар
3. Бэртэл хордого бусад
4. Хоол шингээх эрхтэний эмгэг
5. Амьсгалын замын эмгэг өвчин тэргүүлж байгаа юм.
Өвчин ба Өвчлөлийн шалтгаан гэж юу вэ?
Европ анагаах ухаанд: Тухайн эрхтний бүтэц, үйл ажиллагаанд гарсан өөрчлөлтийг өвчин гэнэ. Европ АУ-ы эмчилгээнд (антибиотек) эмийг хэрэглэх ба эмийг бүтээхдээ үндсэн үйлчлэгч бодисыг баригч бодистой хамт бүтээдэг. Эмийг хэрэглэх үед эмийн үндсэн үйлчлэгч бодис нь тухайн өвчиндөө үйлчлэх боловч баригч бодис буюу дүүргэгч бодис нь хүний биед чөлөөт радикал болон хувирч бусад эрхтэнд наалдан тухайн эрхтэндээ цочрол үүсгэн өөр нэг өвчнийг үүсгэх магадлал өндөр байдаг.
Жишээ нь: Цус шингэлэх үйлчилгээтэй “Аспирин-100” эм нь цус шингэрүүлэх үйлчилгээтэй боловч баригч бодис нь ходоодны хананд наалдсанаар ходоодны үрэвсэл үүсгэн улмаар ходоодны шархыг бий болгодог байна.
Уламжлалт анагаах ухаанд:
Таван цул эрхтэн харилцан бие биетэйгээ тодорхой хэмнэлийн тодорхой эрчмээр холбогдон ажиллаж байх ёстой. Энэ эрчим алдагдвал өвчин гэж үзээд үүнийгээ хий, шар бадганы гаралтай өвчин гэнэ. Гэвч уламжлалт АУ нь үүсэн бий болсон олон мянган жилийнхээ хугацаанд шашинтай хэт хамааралтай болсноор өвчин эмгэг гэдэг нь үйлийн үрээс улбаатай хэмээн тайлбарладаг. Өөрөөр хэлбэл хүн өрөөл бусадтай болон байгальтай буруу харьцсаны улмаас өвчин эмгэгтэй болдог гэж үздэг байна.
Уламжлалт АУ нь хүн бол байгалийн бүтээгдэхүүн гэж үздэг учираас байгалийн гаралтай эмчилгээний бүтээгдэхүүн (ургамал, амьтны гаралтай) болох танг хэрэглэдэг бөгөөд энэ нь хүний биед элдэв хоргүй боловч байгалийн хэвээрээ байдаг. Өөрөөр хэлбэл амьтны эд эрхтэнг түүхийгээр нь, ургамлыг хатааж болон буцалгах гэх мэтээр хэрэглэдэг байна.
Био анагаах ухаанд:
Био АУ нь Шинжлэх Ухаан Технологийн хөгжил дэвшлийн үр дүнд Уламжлалт АУ болон Европ АУ хоёрын давуу талыг нэгтгэн гарч ирж буй шинэ АУ бөгөөд “Аливаа эрхтэний бүтэц үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлтийн (өвчин эмгэгийн) шалтгаан нь бодисын солилцооны хямрал буюу хоол хүнснээс улбаатай” гэж үздэг. Өөрөөр хэлбэл хоол хүнсэнд агуулагдах хүний биед нэн чухал шаардлагатай бодисуудын илүүдэл болон дутагдлын үед хүний биед өвчин эмгэг үүсдэг байна.
Био АУ-ы эмчилгээнд хэрэглэгддэг эм буюу бэлдмэлийг Биологийн идэвхит бүтээгдэхүүн (БИБ) гэнэ.
No comments:
Post a Comment