Tuesday, October 5, 2010

Зүрх судасны эмгэгийг анагаах арга ба тэдгээрийн дутагдалтай тал

Зүрх судасны эмгэгийг анагаах арга ба тэдгээрийн дутагдалтай тал  

1.    Цус шүүх

Энэхүү арга нь тараагуур (артер) судаснаас аппарат руу цусыг юүлэн шүүгээдбуцааж хураагуур (вен) судас руу шахдаг арга юм.


Гэвч хүний цусанд байгаа хэрэггүй (цусан дахь өөх тос, бусад цусыг бохирдуулагч) элементүүдийг шүүхийн зэрэгцээ хүний биед зайлшгуй хэрэгтэй амин элементүүдийг ч мөн хамт шүүдэг байна. Ингэснээр цусны үүргээ гүйцэтгэх чадамжийг муутган, дархлааг сулруулж, цусны нөхөн төлжих чадварыг муутгадаг.
 

2.    Цус шингэлэх буюу Аспирин-100 уух

Өтгөрсөн цусыг шингэлэх нэг арга нь аспирин-100 эмийг хэрэглэх юм. Гэвч эм нь үндсэн үйлчлэгч бодис ба баригч бодис (дүүргэгч бодис) гэх 2 зүйлийн химийн бодисоос тогтдог учир таблетик эмнүүдийн 70% нь ходоод шархлуулах эрсдэлтэй байдаг.

Гэвч таны цусаа шингэлэхээр ууж буй Аспирин-100 эмийн удаан хугацааны хэрэглээний үр дүнд цээжээр гашуун оргиулах, цээж хорсох гэх мэт шинж илрэх бөгөөд энэ нь тус эмэнд байх баригч бодис буюу чөлөөт радикал (R) нь нойр булчирхай болон ходоодны хананд наалдснаар үрэвсэл, ходоодны шарх үүсэх шалтгаан болдог.

3.    Судас сэтгэж цэвэрлэх мэс засал

Судас сэтгэх мэс засал нь судасны хананд наалдсан өөхөн товрууг хусах, сетка тавих гэсэн 2 янзаар хийгддэг. Судасны дотор ханан дахь өөхөн товрууг цэвэрлэх нь цусны урсгалыг нэмэгдүүлэн цусан хангамжийг сайжруулдаг.

Гэвч энэ мэс засал нь уг өөхөн товрууг (судасны хатуурлыг) үүсгэж буй үндсэн шалтгаан болох цусан дахь өөхлөлтийн    хэмжээг бууруулдаггүй. Иймээс биеийн аль ч хэсэгт дахин    судас нарийсан бөглөрч болох бөгөөд тэр үед дахин судас сэтгэх мэс засалд орох хэрэгтэй болдог.  
 

No comments:

Post a Comment